С.Баярцогтыг огцруулах асуудлаар “Шударга ёс” эвслийн бүлэг хуралджээ

Д.Тулга / Улстөр

shudargaes

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаар нийт дөрвөн хуулийн төслийн талаар санал бодлоо солилцжээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын сайд М.Энхсайханаас мега төслүүдийн талаарх болон Тавантолгойн хэлэлцээрийн явц болон бусад холбогдох асуудлуудаар мэдээлэл сонсчээ. Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг мөн авч хэлэлцсэн байна. Энэхүү хуулийн төсөл дээр “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Завсарлагатай холбоотойгоор цөмийн хаягдал, цацраг идэвхит бодисуудыг тээвэрлэх, хадгалах, булшлах гэх зэрэг асуудлуудад хэрхэн хандах талаар ярилцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ “Ер нь манай бүлэг эхнээсээ Цөмийн энергийн газрыг татан буулгахыг дэмжихгүй байсан. Байр сууриа ч олон удаа илэрхийлж байсан. Одоо татан буугдах шийдвэр гарсан учраас чиг үүргүүдийг нь холбогдох байгууллагуудад хуваагаад өгсөн. Мөн Ерөнхий сайдын дэргэд цөмийн асуудалтай холбоотойгоор комисс байгуулагдаж ажиллахаар болсон. Энэ асуудалтай холбоотойгоор бүлгийн нэгдсэн саналыг хүргүүлнэ” гэв.

Дараа нь Засгийн газрын гишүүн ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцжээ. Тэрээр “Манай бүлгийн гишүүд болох Г.Уянга, Л.Цог болон бусад нэр бүхий гишүүдийн хамтаар ЗГ-ын гишүүн, ЗГХЭГ-ын даргыг огцруулах асуудлыг Их хурлын даргад өргөн барьсан. Энэ асуудалтай холбогдуулж бүлгийн нэгдсэн байр суурь гарах уу, бүлэг энэ зүйл дээр ямар байр суурьтай оролцох вэ. Ер нь огцруулах цаг нь болсон уу гэх зэрэг асуудлыг өнөөдөр ярилцлаа” гэв.

Мөн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай асуудал яригдсан байна. “Үүнтэй холбогдуулан Ашигт малтмалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль давхар орж ирсэн. Энэ ордын талаар Шударга ёс эвсэл удаа дараа мэдээлэл хийж байсан. Энэ ордыг ашигласнаар түүхийн онцгой өв соёл устах, байгаль экологийн тэнцвэргүй байдал үүсч болох гэх зэрэг эрсдлийг бодож үзэх хэрэгтэй. Эдгээр асуудлуудыг шалгаж үзэхээр ажлын хэсэг гарч ажилласан. Энэ дашрамд хэлэхэд ажлын хэсэг байгуулагдаад өнөөдрийг хүртэл ажиллах үед Шударга ёс эвслийн бүлгийн нэр төрд халдсан мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явж харагдсан. Бидний зүгээс ямар нэгэн сонгуулийн шоу хийгээгүй. Нэр хүндэд халдсан, мөнгө төгрөгтэй холбоотой асуудал дахин гарвал шүүх, цагдаагийн байгууллагад хандах болно" гэсэн юм.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.