Хакухо М.Даваажаргал сумогийн дээд амжилтыг эвдлээ
Мэргэжлийн сумогийн Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд Хакухо М.Даваажаргал Японы озэки Кисэносатотой барилдаж, хэн давсан нь тодорхойгүй маргаан үүсэн юм. Шүүгч нар дэвжээн дээр хэлэлцэж, дахин барилдуулснаар Хакухо М.Даваажаргал озэки Кисэносатог давлаа. Ингэснээр Хакухо М.Даваажаргал 33 дахь түрүүгээ авч Наран улсын домогт аварга Тайхогийн 32 түрүүлсэн амжилтыг эвдэж түүхэн амжилт тогтоолоо.
Тайхо аварга 32 түрүүлэх гэж 11 жил зарцуулсан бол Хакухо найман жилийн дотор түүнийг гүйцсэн байна.
Ж.МАРАЛ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:49
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:49