Шилдэг эмэгтэй жудочдын нэгээр М.Уранцэцэг тодорчээ

Д.Тулга / Спорт

judo

Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдогийн спорт сонирхогчдын дунд онлайнаар 2014 оны шилдэг жүдочдыг шалгаруулах санал асуулга явуулсан. Энэхүү санал асуулгад Монгол Улсын тамирчдаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар нар болон дэлхийн аваргын мөнгөн медальт эмэгтэй шигшээ багийн тамирчид санал асуулгад өрсөлдсөн. Тэд нэлээн дээгүүр жагсаж байсан билээ. Фэйсбүүк хуудсаар явуулсан санал асуулгад дэлхийн өнцөг булан бүрээс 519.000 жүдо бөх сонирхогч хандаж, нийт таван ангиллаар шилдгүүдийг шалгаруулсан байна. Шалгарсан тамирчдад Олон улсын жүдо бөхийн холбооноос тусгай гэрчилгээ, шагнал олгохоор болжээ.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.