Монголд Азийн бүсийн сургалт болж байна

Д.Тулга / Нийгэм

Өнөөдөр “Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд Био аюулгүй байдлын асуудлыг тусган оруулах, нөөц боломжийг дайчлах, чадавхийг бэхжүүлэх” сэдэвт Азийн бүсийн сургалт эхэлж байна.

Биологийн олон янз байдлыг хамгийн энгийнээр тайлбарлавал дэлхий дээрх амьдралын олон хэлбэр юм. Өөрөөр хэлбэл, манай гаригийн амьтан, ургамал, мөөг, бичил биетний зүйлүүд төдийгүй тэдгээрийн генийн сан хөмрөг, амьдралын хам бүрдэл, амьдрах орчин, экосистемийн олон янз байдал, тэнд явагдах эволюци, экологийн нийлмэл үйл явц гээд бүгд багтана. Иймээс биологийн олон янз байдлыг хамгаалах хамгийн чухал нөхцөл бол экосистемийн нэгдмэл үйл ажиллагааны хэвийн байдлыг хадгалахад оршиж байгаа юм. Азийн бүсийн энэхүү сургалтад Биологийн олон янз байдлын конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газрын төлөөлөгчид, Бангладеш, Бутан, Брунэй Даруссалам, Камбодж, Хятад, Энэтхэг, Индонез, Иран, Япон, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард улс, Лаос, Малайз, Малдивийн Бүгд Найрамдах Улс, Монгол, Мянмар, Непал, Пакистан, Филлиппин, Бүгд Найрамдах Солонгос улс, Сингапур, Шри-Ланк, Тайланд, Тимор-Лесте болон Вьетнам зэрэг 19 орны 40 гаруй төлөөлөгч оролцож байна.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.