АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москвад айлчилна

Д.Тулга / Гадаад мэдээ

johnkerryИрэх сарын 4-нөөс 5-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Москвад айлчлахаар төлөвлөжээ. Тэрээр Оросын нийслэлд байх хугацаандаа тус улсын Гадаад хэргийн сайд С.Лавровтой хэлэлцээ хийж, хоёр улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх юм байна. Энэ үеэр Оросын нэгэн банкны ажилтныг АНУ-д байхад нь тагнуул хийсэн хэрэгт буруутган баривчилсан зэрэг асуудлуудыг хөндөх аж. Мөн дэлхийн нийтийн тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх юм байна.

Жон Форбс Керригийн хувьд 1966 онд Йелийн их сургуулийг политологи мэргэжлээр төгссөн. Үүний дараа АНУ-ын армид орон, Вьетнамд алба хаахаар илгээгдсэн аж. 1966-1969 онуудад тэнд алба хаан, Меконг голын хөндийд десантын катер удирддаг байжээ. Байлдааны ажиллагаануудад амжилттай оролцож байсны төлөө олон медаль, шагнал хүртэж байсан. Вьетнамаас буцаж ирснээс хойш дайны эсрэг идэвхтэй тэмцэгч болж, энэ чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг болжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.