Үр тариа хадгалах элеваторууд байгуулахаар болжээ

Д.Тулга / Эдийн засаг

tariaӨнөөдөр ХХААЯ-ны удирдах ажилтны шуурхай хурал бол дэд сайдын өгсөн чиглэл, үүргийн биелэлтээ дүгнэж, цаг үеийн мэдээлэл сонсчээ. Энэ үеэр Мал, эмнэлэг, үржлийн газрын эпидемиологич бөгөөд тандалт шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн П.Болортуяа малын галзуу өвчний тохиолдлын талаарх мэдээллийг дуулгасан байна. Өнөөдрийн байдлаар 13 аймгийн 38 суманд 49 тохиолдлоор 67 мал, амьтан өвчилсөний 43,3 хувийг үхэр, 31,3 хувийг чоно, үнэг эзэлж байна. Өнгөрсөн долоо хоногт Увс, Баянхонгор аймгийн хоёр суманд найман мал амьтан өвчилж, аймгийн МЭАЦЛ-иороор оношлогдож, уг өвчинтэй тэмцэх зааврын дагуу голомтын бүсэд 14 хоногийн хугацаатай хязгаарлалт тогтоож, холбогдох арга хэмжээ авч.

Газар тариалан бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын ахлах мэргэжилтэн М.Ариунболд “БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн 20,4 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар тариалангийн бүс нутгуудад үр тариа хадгалах зориулалттай 91,0 мянган тоннын нийлбэр багтаамжтай элеваторууд байгуулахаар болж, тендерт шалгарсан “Синоконст” компанитай CN-MN-F2012 дугаартай гэрээ байгуулсан. Энэ дагуу тус улсын “Экзим” банкны ажлын хэсэг ХХААЯ-нд дээр маргааш ажиллаж, цаашид төслийг хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцоно” хэмээн мэдээлжээ.

Дэд сайд Б.Батзориг Улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олны шагналыг энэ долоо хоногт Засгийн газрын гишүүд, ХХААЯ-ны төлөөлөл орон нутагт нь гардуулахаас гадна Сайдын зөвлөлийн хурал, Удирдах ажилтны зөвлөгөөний бэлтгэл ажлыг сайн хангахыг газрын дарга нарт үүрэг болгосон байна.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.