Шинзо Абэ: Бид хэзээ ч өршөөхгүй

Д.Тулга / Гадаад мэдээ

japan“Лалын улс” террорист бүлэглэлийн босогчид барьцаалагдаад байсан хоёр дахь япон Кэнзи Готог хөнөөсөн явдалд Япон төдийгүй дэлхий даяар харуусаж байна. Террористууд түүнийг цаазаар авч буй дүрс бичлэгийг интернэтэд тавьсан билээ.

Дүрс бичлэгт Кэнзи Готог өвдөг сөгдүүлж, нүүрээ халхалсан хар хувцастай, хутга барьсан хүн хамсаатнуудынхаа үхэлд Японы Засгийн газрыг буруутгажээ. Тэрээр "Та нарын бодлогогүй шийдвэрийн улмаас энэ хутга Кэнзи төдийгүй бидний гар хүрч чадах танай бусад хүмүүсийг бүгдийг хөнөөх болно. Япон улсын хувьд хар дарсан зүүд эхэлж байна” гэж хэлжээ.

Дүрс бичлэг жинхэнэ болохыг Японы эрх баригчдын төлөөлөгчид нотолжээ. Энэхүү дүрс бичлэг интернэтэд тавигдсаны дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абе “Бид хэзээ ч өршөөхгүй” хэмээн мэдэгдсэнийг CNN уламжлав.

Японы Гадаад хэргийн сайд Ясухидэ Накаяма өмнө нь “Лалын улс”-ын босогчдод барьцаалагдсан сэтгүүлч Кэнзи Гототой холбоотой асуудал гарцгүй болж буй тухай мэдэгдэж байжээ.

“Лалын улс”-ын босогчид нэгдүгээр сарын 24-нд Японы сэтгүүлч Харуна Юкаваг хөнөөсөн зургийг үзүүлж, тэдний шинэ шаардлагыг Кэнзи Гото хэлж байгаа дүрс бичлэгийг нийтэлсэн юм. Террористууд Иорданд хоригдож байгаа Сажид ар-Ришави гэдэг террорист эмэгтэйгээр барьцааны хүнийг солих хэлэлцээг Иорданы эрх баригчидтай хийхийг Японы засгийн газарт санал болгосон билээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.