Хоккейчид өнөөдөр Эмиратын багтай тоглоно

Д.Тулга / Спорт

Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн өнгөрсөн бямба гаригт Тайваны Тайпэй хотод эхэлсэн.

Тэмцээний эхний өдөр Монгол-Макаогийн тамирчдын тоглолт болоход манайхан 8:1-ээр өрсөлдөгчөө төвөггүйхэн буулгаж авсан. Мөн Арабын нэгдсэн эмират -Тайландын тоглолтод 5:2-оор арабууд хожсон юм.

Манай хоккейчид хоёр дахь тоглолтоо АНЭУ-ын багтай өнөөдөр тоглоно. Тэмцээний дараа энэ сарын 18-нд Тайвань, 19-нд Тайландын багтай тус тус тоглох хуваарьтай.

Найм дахь удаагийн “Challenge Cup of Asia” тэмцээнд Тайвань, АНЭУ, Монгол, Тайланд, Макао гэсэн таван улс оролцож байна.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.