Дөрвөн сартай н.Бат-Орших хүүгийнх шинэ гэр, хашаатай болжээ

Д.Тулга / Нийгэм

“Баянзүрх дүүргийн 23-р хороонд эхдээ хаягдсан дөрвөн сартай хүү гурав хоног хар усаар угжуулж хоол тэжээлийн дутагдалд орсон байдалтай эмээ н.Болормаатайгаа хамт амьдарч байна” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Бид мэдээллийн мөрөөр сурвалжлага хийж эх нь хүүхдээ хаяж яваагүй гэдгийг иргэн н.Болормаагийн ярилцлагаар хүргэж байсан. Дөрвөн сартай хүүг Бат-Орших гэдэг бөгөөд дээрээ ой есөн сартай эгчтэй. Түүний ээжийг н.Батнаран гэдэг. Тэрээр одоо 19 настай хүүхдүүдийнхээ эцгийг зуурдаар алдаад удаагүй байгаа юм.

Хамгийн анх “Монгол тусгал- Залуусын нэгдэл” ТББ-ын судалгааны баг дүүрэг хороодоор судалгаа хийх явцдаа Баянзүрх дүүргийн 23-р хорооны нийгмийн ажилтан санал болгосны дагуу анх гэрт нь очиж байдалтай танилцсан юм байна. Одоо хорооны зүгээс газрын бичиг баримт болоод уг гэр бүлийн ээж болон хүүхдүүдийг бичиг баримттай болгоод байгаа. Өчигдөр гэхэд л “Оюу-толгой” ХХК-ын ажилчид сайн дурын багтай хамтарч Бат-Орших хүүг шинэ гэр хашаа барьж өгчээ.

Өмнөх мэдээлэл ЭНД дарж үзнэ үү.

М.АМАРЖАРГАЛ

Зураг: 2015 оны нэгдүгээр сарын 29 ны өдөр

Зураг: 2015 оны хоёрдугаар сарын 01 ны өдөр


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.