Гэмт хэргийн өршөөлийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэж амжихгүй гэв

Д.Тулга / Улстөр

uihУИХ дахь МАХН-МҮАН, “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын намрын чуулган хаалтаа хийнэ. Энэ удаагийн намрын чуулганаар “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүдийн өргөн барьсан хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцээгүй үлдсэн гэж байлаа. Тиймээс ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн асуудлыг хэлэлцжээ.

УИХ-ын чуулганаар Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байгаа. Тус хуулийн төсөлтэй хамт Гэмт хэргийн өршөөлийн тухай хуулийг хэлэлцэх саналыг удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй байна. Энэхүү хуулийн төсөл олон нийтийн дунд хүлээлттэй байгаа хэдий ч энэ намрын чуулганаар хэлэлцэж амихгүй юм байна. Тиймээс ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх үү үгүй юу гэдгийг бүлгийн хурлаараа ярилцжээ.

Энэ долоо хоногт Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Өмнөхөөсөө дордуулсан заалт орж ирвэл дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлнэ гэж бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ хэллээ. Мөн энэ Засгийн газар болон яамд мэргэшсэн төрийн албан хаагчийг ихээр халж байгааг эсэргүүцэж байгаа. Тиймээс төрийн албан хаагчдыг халахгүй байх талаар Засгийн газарт мэдэгдэл хүргүүлнэ гэлээ.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.