Хэт даврагчид Францын иргэнийг барьцаалжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

paris

"Шарли Эбдо"-гийн хэргээс хойш Францад онц байдалтай байгаа билээ. Өчигдөр Йеменийн нийслэл Сана хотноо амьдардаг 30 настай Франц эмэгтэйг хэт даврагчид барьцаалсан тухай Францын Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэн байна. Түүнийг нүүрэндээ багтай хэсэг хүмүүс гэрээс нь авч явсан талаар гэрчүүд мэдээлсэн байна. Уг мэдээллийг Францын элчин сайдын яам авсан даруйдаа хэргийг шалгаж эхэлсэн бөгөөд барьцаалагдсан гэх эмэгтэйн талаархи мэдээллийг цуглуулж эхэлжээ. Йеменд идэвхитэй үйл ажиллагаагаа явуулдаг 10 гаруй зэвсэгт бүлэглэлүүд байдаг. Ямар бүлэглэл Францын иргэнийг, ямар шалтгаанаар авч явсан талаар Францын талаас хараахан мэдээлэл хийгээгүй байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.