БНХАУ-д суралцахыг хүсч буй оюутан залууст

Д.Тулга / Боловсрол

bu

БНХАУ-д суралцахыг хүсч буй та бүхэнд зориулсан мэдээлэл, зөвлөгөө өгөх нээлттэй өдөрлөг энэ сарын 15-ны өдөр 11-17 цагийн хооронд “Тусгаар Тогтнол”-ын ордонд болно. Тус арга хэмжээг БНХАУ дахь Монгол Оюутны Холбоо2 дахь жилдээ санаачлан БСШУЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яам, НАМЗХ-той хамран зохион байгуулж байна.

Нээлттэй өдөрлөгөөр Бээжин, Тианжинь, Шанхай, Жинан, Чиндао, Далянь, Харбин, Ханжоу, Ухань, Өвөрмонголын Хөх хот, Тунглиао зэрэг хотууд дахь их дээд сургуулиудыг танилцуулга, тавигдах шаардлагууд болон тухайн хот, сургуулийн онцлогуудын талаарх мэдээлэл өгнө. Мөн БНХАУ-ын засгийн газрын болон Күнзийн тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хэрхэн хамрагдах, материалаа өгөхдөө анхаарахзүйлс зэрэг суралцахыг хүсэгч хүн бүрт хэрэгтэй мэдээллийг өгөх болно.

Тус арга хэмжээнд МУ дахь Күнзийн институтын дэд захирал М.Чимэдцэеэ оролцож оюутан залууст та бүхний сонирхсон асуултанд хариулахаас гадна, хятад хэл хэрхэн сурч байсан арга барилын талаар Д.Болдбаатар багшийн хамт лекц уншина.

Сонирхсон та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг хүсье.

Холбоо барих утас: 95258434, 95480610

БНХАУ дахь Монгол Оюутны холбоо


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.