Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг солино

Д.Тулга / Нийгэм

Гаалийн байгууллагад ажиллаж байгаад Улсын бүртгэлийн ерөнхий газрын орлогч болон дэвшсэн Ц.Пүрэвдоржийг тус газрын даргаар хоёр жилийн өмнө томилсон. Түүнийг албаа аваад удаагүй байхад нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Н.Алтанхуягийн түшиц хүн” гэлцэж. Мөн 17 тэрбум төгрөг тонших нь тодорхой болсон “Говь повер” компанийн эзэн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дүүгийн охин, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Дэнзэнгийн гэр бүлийн хүн Г.Уянгын нэрийг Дорноговийн иргэн Ч.Уянгаар сольж бүртгэлийн бүх бичиг баримтыг нь өөрчилсөн УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж болон түүний гар хөлийг ажлаас нь халах ёстой” гэж сөрөг хүчний зүгээс шаардаж байв. Энэ мэт түүнийг тойрсон хэл ам баггүй мандаж байв.

Харин сүүлийн үед УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдоржийг солих тухай асуудал хууль зүйн яаманд яригдаж эхэлсэн байна. Түүний оронд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн орон тооны бус зөвлөх, Моннис Интернэшнл ХХК-ийн Дэд Захирал Д.Сайнбаярыг томилох бололтой.

Н.МЯГМАР

УБЕГ

Зураг: Д.Сайнбаяр


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.