Өөх тостой хоолны дараа архи уухгүй байхыг зөвлөв

Д.Тулга / Эрүүл мэнд

emchЦагаан сарын баярыг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, зөв зохистой хооллолт, хүнсийг хадгалах, архины хортой хэрэглээнээс сэргийлэх, осол гэмтлээс сэргийлэх талаар мэдээлэл өгөв.

Цагаан сарын баяраар монголчууд ердийн үеийнхээсээ хэд дахин их тос өөх, илчлэгийг хоолноос авдаг. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэдэг. Үүнийг дагаад илүүдэл жин, цөс, нойр булчирхайн өвчний сэдрэлт, халдвар хордлого зэрэг өвчлөл эрс нэмэгдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг.

П.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Мэс заслын эмч Д.Эрдэнэболд хэлэхдээ, “Сар шинийн үеэр хоолны хордлогоос гадна хоол боловсруулах өвчин сэдэрч, нойр булчирхайн хурц үрэвсэлт өвчин их нэмэгддэг. Нойр булчирхайн өвчтэй хүмүүс өөх тос багатай, ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэх нь чухал. Хамгийн чухал нь архи хэрэглэхгүй байх. Зайлшгүй шаардлага гарвал бага тунгаар тохируулж хэрэглээрэй. Өөх тостой хоолыг тохируулж хэрэглэх, архийг өөх тостой хоолны дараа уухгүй байхыг ард иргэддээ зөвлөж байна” гэв.

Мах, өөх дагнасан цагаан сарын бууз 1 ширхэг нь ойролцоогоор 185-215 (~200) ккал агуулдаг. Сар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг тооцон бодвол дунд зэргийн бууз ойролцоогоор 200 хүртэл ккал, нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал гэж тооцжээ.

Монголчууд золголт хийж явахдаа өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл болгонд 3-5 бууз, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоолоо гэж үзэхэд тэр өдөртөө хамгийн багадаа 4000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ авна гэсэн үг юм.

Тус яамнаас сар шинийн баярын үеэр иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, ногоон навчит ногоонууд давамгайлсан салатыг түлхүү бэлтгэж идэх, бэлтгэсэн салат, зуушаа тасалгааны хэмд биш хөргөгчинд тагтай саванд хийж хадгалах, найдвартай ундны усыг хэрэглэх, усаа буцалгаж, шүүж хэрэглэх зэргээр хүнсний аюулгүй байдлыг ханган зөв зохистой хооллохыг зөвлөв.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:47


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.