Манай тамирчид тэмцээний эхний өдөр медалийн хур буулгав

Д.Тулга / Спорт

Канад улсын Кюбек хотноо дэлхийн ахмад тамирчдын Өвлийн спортын II наадам өнгөрөгч нэгдүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн. Энэхүү наадамд манай ахмад тамирчид оролцохоор эх орноосоо мордсон юм. Манай тамирчид тэмцээний эхний өдөр гүйлтийн тэшүүрээр зургаан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлж, медалийн буухиаг амжилттай эхлүүллээ.

ОУХМ Л.Алтанцэцэг гүйлтийн тэшүүрийн 500 метр, 1500 метр тус бүрт нь алтан медаль, Спортын мастер Н.Эрдэнэтуяа 500 метр, 1500 метр тус бүрт нь хүрэл медаль, спортын мастер Д.Санчирбилэг 500 метрт алтан медаль, 1500 метрт хүрэл медаль нийтдээ зургаан медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн байна. Өнөөдөр манай тамирчид 1000 метрийн тэшүүрийн гүйлтийн уралдаанд хүчээ сорино.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.