Бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг батлав

Д.Тулга / Эдийн засаг

Zasag

Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар төрийн захиргааны байгууллага, компани хооронд байгуулах бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газрын хуралдаанаар баталсан байна. Энэхүү загвар батлагдсанаар Газрын тосны тухай хуульд заасан Бүтээгдэхүүн хуваах гэрээний үндсэн нөхцөлөөс бусад гэрээний агуулга, зохицуулалт нь хөрөнгө оруулагчдад ил тод, ойлгомжтой болох бөгөөд шинээр гэрээ байгуулахад цаг хугацаа алдахгүй газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа аж. Газрын тосны тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх журмыг 1991 онд батлан, газрын тостой холбогдсон үйл ажиллагааг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад тулгуурлан бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлэх бодлого баримталж иржээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.