Жагсаал хийсэн бөө нар цагдаа нарыг "заналхийлэв"

Д.Тулга / Нийгэм

Яг одоо Чингисийн талбай дээр бөө нар болон иргэний хөдөлгөөнүүд цуглаад байна. Тэд "Мөнх тэнгэрийн зараалаар Ноён уулын онгодыг сэрээх Монгол зан үйлийн ёслол"-ыг үйлдэхээр ийн цуглажээ. Харин цагдаа нар тэднийг тарахыг шаардсан байна.

Учир нь бөө нар болон “Даяар монгол” иргэний хөдөлгөөнийхөн өчигдөр Сүхбаатар дүүргээс зөвшөөрөл авахдаа “Талбайн баруун талын хаалган дээр жагсана ...” гэсэн бичиг өгч зөвшөөрөл авчээ. Гэтэл өнөөдөр гэнэт зан үйл хийнэ, аргал хомоол шатаана гэснээр цагдаа хүчээр тарааж буй юм байна. Талбай дээр жагсаал цуглаан зохион байгуулахдаа яг ямар үйл ажиллагаа явуулах, хэр удаан үргэлжлэх зэргийг нарийн бичиж зөвшөөрөл авдаг аж.

Өнөөдрийн цуглаанд бөө нар сайн дураараа оролцож байгаа аж. Зохион байгуулагчдын хэлж буйгаар Ноён уулаа хамгаалахын тулд бөө нар ширүүн тэмцэнэ хэмээн мэдэгдлээ.

Тэднийг зан үйл хийлгэхгүй гэсэнд илт бухимдаж, үүргээ гүйцэтгэж буй цагдаа нар руу үг хэлээр дайрч байв. Зарим нэг “мөнх тэнгэрийн элч буух газраа өөрөө сонгодог юм, хэн ч түүнийг заах ёсгүй” хэмээж байв. Бөө нарын хэлж буйгаар “Монгол хүний оршин тогтнох үндэс болсон эх орон газар шороог ухаж төнхөж байгаад өвөг дээдэс бухимдаж төв талбай дээр бууна хэмээн зарлигдсан” гэлээ. Мөн “олон онгод тэнгэрийг энд цуглуулж болох байсан ч тэгсэнгүй. Харин монголчуудын уламжлалт зан үйл болох аргал, хомоол шатааж ариусгах зан үйлийг үйлдэх гэсэн боловч эсэргүүцэж байгаад гайхаж байна гэв.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.