Нийслэлд хоёр цэцэрлэг ашиглалтад орлоо

Д.Тулга / Нийгэм

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 05 дугаар цэцэрлэгийн барилга хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих шаардлагыг хангахгүй болсон учраас нурааж шинээр цэцэрлэг барих шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчлэн барьж, өчигдөр үүдээ нээлээ. Өмнө нь энэ цэцэрлэг 120 хүүхдийн хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол одоо хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлж 240 хүүхэд авах бүрэн боломжтой болсон байна. Одоогоор 05 дугаар цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдийн тоо 350 хүрээд байгаа аж. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Дарь-Эхэд 150 хүүхдийн ортой, Канад технологиор барьсан цэцэрлэг шинээр ашиглалтад оржээ. Одоогоор 21 дүгээр хорооны 210 хүүхэд цэцэрлэгт явахаар бүртгүүлээд байна.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.