Сөүлд“Global Leadership”сургалт зохион байгуулахаар болжээ

Д.Тулга / Боловсрол

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын бизнес хөгжлийн төв Солонгос дахь монголчуудыг дэмжих “Далайн салхи” нийгэмлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Уг гэрээний хүрээнд БНСУ-ын Бизнес эрхлэгч залуучуудын бизнес уулзалт харилцан айлчлалуудыг зохион байгуулах, туршлага солилцоход дэмжлэг үзүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, үндэсний хэмжээний компанийг бий болгоход мөн бизнес эрхлэгч залуучуудад сургалт хөтөлбөр зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

МЗХ-ны дэргэдэх Залуучуудын бизнес хөгжлийн төвийн болон Далайн салхи нийгэмлэгийн хамтын ажиллагааны хүрээнд Манлайлал, Хүний нөөц, ПР-ын Global Leadership сургалтыг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулахаар болжээ. Уг сургалт нь ирэх сарын 15-наас 21-ний хооронд зохион байгуулагдах бөгөөд сургалтын хөтөлбөрт танхимын 6 цуврал лекц, сонгуулийн компанит ажлын туршлага судлах, УИХ болон Сөүл хотын ИТХ, Үндсэн Хуулийн Цэц гэх мэт байгууллагуудтай танилцах багтжээ. Хичээлийг БНСУ-ын Ивагийн Эмэгтэйчүүдийн Их Сургууль доктор.проф Пэг Жи Ёнъ заах аж.

Э.ЭГШИГЛЭН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:51

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:45:51


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.