УИХ-ын гишүүн Р.Амаржаргал одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэв

Д.Тулга / Улстөр

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт ажиллав. Энэ үеэрээ Засаг даргын Тамгын газраас “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Эхийн Алдар” одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцож үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын төр, Засгийн газар, Улсын Их Хурал эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэндийг хамгаалан тэднийг дэмжих бодлогоо өргөжүүлэн тэлж, амаржих газрын хүрэлцээ хангамжийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, оновчтой болгох чиглэлийг барин ажиллах ёстой. Мөн түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, ажилгүйдлийг бууруулах талаар дорвитой арга хэмжээ авах нь чухал байна. Үүнээс гадна төрийн шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, одоо хүрсэн түвшингээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

Сүүлийн 5-6 жилийн хугацаанд Улсын Их Хурлаас эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс багагүй хууль, тогтоолын төсөл боловсруулан баталсан байна. Эдгээрээс онцгойлон дурдах шаардлагатай хуулиуд нь Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай (2010.06.25), Нийгмийн халамжийн тухай (Шинэчилсэн найруулга - 2012.01.19) хуулиуд юм. Дээрх хуулиудаар эхчүүд, тэр дундаа олон хүүхэдтэй эхчүүдэд төрөөс хэрхэн, хэдий хэмжээний урамшуулал олгох, ямар нийгмийн халамж үзүүлэхийг шийдвэрлэх үйл явцад нэг шат ахиулж чадсанаараа онцлог юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлэгдэж байгаа эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдийн асуудлаар хууль, бусад шийдвэрийн төсөл 10 байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эхэд урамшуулал олгох тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай, Цэцэрлэг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны барилга хангамжийн талаар хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай зэрэг олон нийтийн анхаарлын төвд байгаа хуулийн төслүүдийг дурдсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.