Таван толгойн ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурлаар хэлэлцэхээс өөр арга байхгүй

Д.Тулга / Эдийн засаг

tavantolgoi

Тавантолгойн ордыг ашиглах санал өгсөн консорциум нь хөрөнгө оруулалт, төслийн удирдлага, дэд бүтэц, олборлолт, үйлдвэрлэл, тээвэрлэлт, борлуулалт хийх эрхийг авахаар санал болгожээ. Үүнээс харахад энэ консорциум нь зөвхөн олборлолт хийхээр санал өгч байгаа оператор компани биш болж байна.

Тиймээс УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх хэсгийн 5 - дах заалт "дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компани (консорциум)-ийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын 2010 он намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлж, бусад баримт бичгийн төслийг танилцуулах" гэсний дагуу Тавантолгойн ордыг ашиглахаар Консорциумаас санал болгож байгаа хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэх ёстой байна. Тэгээд ч ”Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолын 1-д “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын хүрээнд 2010 оны 12 дугаар сарын 8-нд зарлан явуулсан Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй уралдаант шалгаруулалт”-ын үйл ажиллагааг дор дурдсан нөхцөл, шаардлага, зарчмыг баримтлан үргэжлүүлэн явуулахаар шийдвэрлэсүгэй” гэжээ. Өөрөөр хэлбэл 2010 оны 39-р тогтоолыг тэр чигээр нь хэрэглэх шийвэрийг 2014 оны 268-р тогтоолоор шийдвэрлэжээ.

Ийм учраас Засгийн газрын шалгаруулаад, М.Энхсайхан сайдын оролцож хэлэлцээд байгаа хөрөнгө оруулагч консорциумтай байгуулах гэрээ, хэлэлцээрүүд УИХ-аар заавал хэлэлцэгдэж байж шийдвэрлэгдэх ёстой болж таарч байна. Гэтэл зарим нэг сонирхлын зөрчилтэй улс төрчид энэ гэрээг Улсын Их Хурлаа оруулахгүйгээр зөвхөн ЗГ-ын төвшинд шийдэх боломжийг эрэлхийлээд байх шиг...

Яагаад ард түмний өмч болох Тавантолгойн ордын асуудлыг Улсын Их Хурлын тогтоолыг зөрчин байж, яаран шийдэх гээд байгааг Улсын Их Хурлын гишүүд анхааралдаа авсан байх гэж найдаж байна.

Б.Батзориг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.