Малайзын “МН370” нислэгийн 239 хүний араас зул өргөж байна

Д.Тулга / Гадаад мэдээ

Куала Лумпураас Бээжин хүрэхээр хөөрсөн Малайзын 239 хүнтэй “Боинг 777” онгоц өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд нислэгийн удирдлагын төвтэй холбоо тасарч, радарын дэлгэцнээс алга болсон юм. Малайзын эрх баригчид “МН370” нислэгийг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон хэмээн үзэж, зорчигчдыг амь үрэгдсэнд тооцжээ. Харин 239 хүний ард үлдсэн гэр бүлийнхэн нь эрх баригчдын үгэнд үнэмшихийг хүсэхгүй байгаа бөгөөд тэднийг эсэн мэнд олдоно гэдэгт өдгөөг хүртэл найдсаар байгаа аж. Малайзад өнөөдөр /III.8/ “МН370” нислэгтэй хамт сураггүй болсон 239 хүний араас зул өргөж, залбирал үйлдэх ёслол болж байна.

Үүний зэрэгцээ Хятадын Гадаад хэргийн сайд Малайзын сураггүй болсон “МН370” нислэгийг хайх ажил бүтэн жил үргэлжилсэн ч зогсохгүй гэдгийг мэдэгджээ. Сураггүй болсон онгоцонд Хятадын 152 иргэн зорчиж явсан юм. Олон улсын хамтарсан эрлийн баг “МН370” онгоц осолдсон гэж үзсэн Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг нэг бүрчлэн самнасан боловч юу ч олж чадаагүй.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.