ДОХ-ын 182 дахь тохиолдол бүртгэгджээ
Өнгөрсөн сард ХДХВ-ын халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлж, шинжлэхэд 45-49 насны эмэгтэй халдвар авсан болох нь тогтоогджээ. Лабораториор баталсан ХДХВ-ын халдварын тохиолдлын тоо 182 боллоо гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албанд нийт 814 үйлчлүүлэгч үзлэг шинжилгээнд хамрагджээ. Нийт үйлчлүүлэгчдээс 49 хүнд БЗДХ илэрснийг хяналтад авч, хавьтал судлал хийсэн байна.
Э.ЭНХ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:51
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:51