Сонгино хайрхан дүүрэг 3 сая дахь иргэнээ бүртгэж гэрчилгээг нь олголоо

Д.Тулга / Нийгэм

Монгол улс 2015 оны 1-р сарын 24-нд 3 саяулаа болж бид магнай тэнийн баярлаж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 3 саядах иргэний чацуутан болж 18 иргэн шинээр мэндэлсэн. Аймаг дүүрэг тус бүрээс 3 саядах иргэнтэй хамгийн ойр төрсөн 1 хүүхдийг 3 саядах иргэнээр тодруулан алдаршуулж, 70 хүртэлх сая төгрөгийн урамшуулал, тэтгэмж олгох эрхийг Монгол Улсын Засгийн газраас Аймаг дүүргийн Засаг дарга, ИТХ-д олгосон билээ.

2015 оны 1-р сарын 24ний өглөөний 08 цаг 44 минутад Дугарын Энхболд, Чулууны Сувдэрдэнэ нарын гэр бүлд мэндэлсэн Ёндонсамбуу хүү 3 саядах иргэнтэй хамгийн ойр төрсөн Тус дүүргийн хүүхэд болсон юм. Хүүгийнхээ төрснийг бүртгүүлэхээр түүний аав Д.Энхболд 2015.02.04нд Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст иржээ. Э.Ёндонсамбуу хүүгийн төрснийг Улсын бүртгэгч Ө.Манжил бүртгэж, төрсний гэрчилгээг нь Бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Өнөрлхам, ИБТасгийн дарга Ч.Бадамгарав нар гардуулж өглөө.

Төрсний бүртгэлийн дугаар нь 888 дээр таарсан нь Монгол улсын иргэд удахгүй 8 саяулаа болохыг бэлгэдсэн сайхан үйл явдал боллоо хэмээн Бүртгэлийн хэлтсийн дарга Ө.Өнөрлхам төрсний гэрчилгээг нь алд цэнхэр хадгийн хамт гардуулж өгөхдөө хэлээд, дурсамж, дурсгалын зүйлсийг хадгалууллаа.

Ингээд Энхболдын Ёндонсамбуу хүүд удаан жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монголын минь үрс маш олон болтугай.

Н.БАЯР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.