Стивен Жеррард “Ливерпүүл”-ээс явахаа мэдэгдлээ

Д.Тулга / Спорт

Английн “Ливерпүүл” клубын амьд домог, багийн ахлагч Стивен Жеррард энэ улирлын төгсгөлд багаа орхино гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр шинэ он гараад “Ливерпүүл”-ийн улаан фанатуудын сонсож буй хамгийн хар мэдээ нь энэ байх. Стивен Жеррард одоогоор гэрээгээ сунгаагүй байгаа бөгөөд улирлын төгсгөлд шинэ гэрээний нөхцөлөөс татгалзана гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр мэдэгдэлдээ “Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү шийдвэр байлаа. Энэ шийдвэрийг гаргах гэж багагүй хугацааны турш манай гэр бүл, би зовсон. Шийдвэрээ одоо зарлаж байгаа нь дасгалжуулагч болон багийнхнаа элдэв цуу мэдээгээр шаналгахгүй гэснийх юм. Би хөлбөмбөгөө үргэлжлүүлэн тоглох болно. Одоогоор би ямар багт очихоо хэлж чадахгүй ч гэсэн ямар ч байсан “Ливерпүүл”-ийн өрсөлдөгч юмуу, эсрэг тоглох баг биш байх болно. Би “Ливерпүүл”-ийн эсрэг тоглох тухай бодож ч чадахгүй” гэсэн юм.

Өдгөө 34 настай бөгөөд есөн настайгаасаа эхлэн Ливерпүүлийн академид суралцаж, хөлбөмбөгчний карьерээ энэ багтайгаа хамт үдэж байгаа аж. Тэрбээр 695 тоглолтод 180 гоол оруулсан байна. Өнгөрсөн жилүүдэд тэр Ливерпүүлийн хамтаар Аваргуудын лиг, ФА цомыг хүртсэн ч Английн премьерлигийн цомыг л өргөж чадаагүй байна.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.