Тавантолгойн ажлын хэсгийн хэлэлцээ үргэлжилж байна
Өнөөдөр Тавантолгойн асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон Тавантолгойн ордод олборлолт, тээвэрлэлт, боруулалтын үйл ажиллагааг хариуцах стратегийн хөрөнгө оруулагч болох Хятадын төрийн өмчит “Чайна Шэнхуа Энержи”, Японы “Сумитомо” корпораци болон Монголын “Энержи Ресурс” нар хэлэлцээ үргэлжилж байна.
Ажлын хэсгүүдийн хэлэлцээ амжилттай болж чадвал Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчаар тодорсон түншлэлүүд дөрвөн тэрбум төгрөгийн урьдчилгаа хөрөнгө оруулалтыг хийхээр болсон юм. Юутай ч хэлэлцээгээр ажлын хэсгүүд хоёр талаас тавигдаж буй шаардлага, хүсэлтийг харилцан хуваалцаж санал солилцож байгаа аж. Тавантолгойн хэлэлцээний асуудлыг цагаан сараас өмнө шийдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.
Т.БАТСҮРЭН
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:01
ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:56:01