Ц.Элбэгдорж: Сайн төр засаг өр биш өв үлдээдэг

Д.Тулга / Улстөр

ebe

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм. Түүний хэлсэн зарим ишлэл үгүүдээс хүргэж байна. Тэрээр хэд хоногийн өмнө татварын 35 тэрбум төгрөгөөс татгалзсан “Саусгоби сэндс”-ийн Жастин Капла нарт уучлал үзүүлж сулласан билээ. Энэ талаараа

-Энэ асуудлыг шийдэхдээ Монголоо бодож шийдсэн.

-Монголд үнэхээр хөрөнгө оруулалт хэрэгтэй.

-Татварын асуудал гэдэг чинь өөрөө томъёо.

-Татварын асуудлаар яллагдсан хоёр монгол хүнд уучлал үзүүлсэн.

-35 тэрбум төгрөг төлөх ёстой гэсэн Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа.

-Төр алаад өгье гэж хашгирч болохгүй.

Гацууртын орд, Ноён уулын асуудлаар тэрээр өмнө нь илэрхийлсэн байр сууриндаа хэвээрээ байгаа гэдгээ илэрхийлээд,

-Засгийн газар, УИХ, байнгын хороод газар дээр нь асуудлаа ярилцах ёстой.

-Иргэдийнхээ эрүүл мэндийг төр бодох ёстой.

-Буруу асуудлын талаар буруу шаардлага тавибал би хэзээ ч хийхгүй. Харин зөв зүйл санаачилбал шаардуулахгүйгээр би хийнэ.

-Үнэхээр тэнд булш, бунхан байвал мэргэжлийн хүмүүс судлах хэрэгтэй.

-Улс төр дундуур нь туучиж гарч байж сургамж авдаг.

-Итгэл бол нийгэм.

-Баялаг цөөхөн хэсгийн гарт төвлөрчихөөд байна.

-Сайн төр засаг өр үлдээдэг биш өв үлдээдэг.

-Одоо би хэнд ч тал засах шаардлагагүй.

-Хоёр жил болоод ажлаа өгөх гэж байгаа хүнтэй хэн өрсөлдөх вэ дээ.

-Нэрээ нуугаад дүрээ нуух хэрэггүй.

-Муу зүйл бодоход л бурханд бүртгэгдэж байдаг.

-Улс орны хооронд хов зөөдөг зүйл байж болохгүй.

Түүнийг огцруулах асуудлыг УИХ-ын нэр бүхий гишүүд хөндөөд байгаа билээ.

Энэ талаар тэрээр,

-Хоёр жилд ажлаа сайн хийгээсэй гэж хүсч байгаа байлгүй дээ.

-Улс төрөөс унаад гардаг хүн би биш.

-Миний дараа сайн систем, сайн хууль үлдэх ёстой.

Ерөнхийлөгч Германы канцлер Ангел Меркелтэй уулзах үеэр ОХУ-ыг тойруулан төмөр замаа тавина хэмээн ярьсан гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр цацагдсан. Энэ талаар Ерөнхийлөгч

-Эрүүл ухаантай хүн тэгж хэлэхгүй.

-Гадаад бодлогын асуудал дээр ийм зүйл яримааргүй байгаа юм.

-Иргэний нийгэм бол хамгийн иргэнлэг замаар явах ёстой.

Ж.ГАНАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.