Барилга хот байгуулалтын яамны байрыг хүүхдийн эмнэлэг болгохоор судалж эхэлжээ

Д.Тулга / Эрүүл мэнд

bhb

Эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар Засгийн газрын шийдвэр гарсан билээ. Тус эмнэлэгийг Зам, тээврийн яамны байранд байгуулж үйл ажиллагааг нь ирэх хоёрдугаар сарын 1-ний дотор эхлүүлэх бэлтгэлийг хангаж ажиллахыг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад үүрэг болгосон юм. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын өрөөнд хүүхдийн эмнэлэгийн асуудлаар хуралджээ. Зам тээврийн яамны байр автомашины зогсоолтой хэдий ч хүүхдийн эмнэлэг байгуулахад ихээхэн хөрөнгө шаардагдах судалгаа хийгджээ. Тиймээс ажлын хэсгийнхэн хурдан хугацаанд төсөв багатай зардлаар ашиглалтад оруулах боломжтой төрийн өмчийн өөр байруудыг судалж эхэлжээ. Тухайлбал, Барилга хот байгуулалтын яамны байр, “Мон сам” компанийн байруудыг судалж буй аж.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:56:31

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:56:31

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.