Саятан болгох дамжаа

Д.Тулга / Нийгэм

Хүн бүр солонгос сериалыг шүүмжлэх авч бас огт үздэггүй нь цөөхөн ажээ. Суваг бүрээр өглөө, оройгүй бөмбөгдөж байхад уусахгүй гээд ч яах билээ. Үүнд иргэд арилжааны телевизүүдийг хамгийн ихээр буруутгадаг. Гэвч солонгос сериалийг нэг мөр халаад хаячихаж чадахгүйгээс хойш өөрсдийн соёл, сэтгэхүйг харуулсан олон ангит кино бүтээж бий болгох нь чухал юм.

Сүүлийн үед хувийн студи олон ангит кино хийж байгаа таатай мэдээлэл гарах боллоо. “Моторын дуу” уран бүтээлийн нэгдлийн бүтээл болох “Саятан болгох дамжаа” кино тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Тус кино Монголын кино урлагт тендер зарлагдаж бүтээсэн анхны олон ангит кино ажээ.

“Саятан болгох дамжаа” киноны уран бүтээлчид “санхүүгийн боловсрол, санхүүгийн үйлчилгээний талаар мэдлэгийг” хамгийн олон мессэж мэдээллийг агуулж байдаг телевизийн олон ангит уран сайхны киногоор дамжуулан хүргэхээр зорьсон байна.

Киноны гол дүрийн баатруудын амьдралд тохиолдож буй санхүүгийн ололт амжилт, саад бэрхшээл, түүнийг шийдвэрлэж байгаа арга барилыг бодит амьдралд тулгуурласан санхүү мөнгөний харилцаагаар дамжуулан адармаатай үйл явдлаар баяжуулжээ.

“Саятан болгох дамжаа” 24 ангит телевизийн олон ангит киног 2015 оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн өдөр бүр 20.30 цагаас “Боловсрол суваг” ТВ-ээр орон даяар дамжуулан, олон нийтийн хүртээл болгох юм байна. Харин киноны тухай сэтгэгдэл, санаа бодлыг, санал асуулга болон үүрэн утасны мессэжээр дамжуулан хүлээн авч, өөрсдийн ажлаа дүгнэхийн зэрэгцээ, үзэгч таны хуваалцсан санаа, оноог дараа дараагийн бүтээлүүдэд шингээх ажээ.

Киноны үйл явдал хийгээд гол дүрийн жүжигчдийн талаар дурьдалгүй үлдээе. Харин монголчууд орой бүр өөрсдийн хийсэн олон ангит киног шимтэн үзэж, тэндээс нэгийг тунгааж, хоёрыг эргэцүүлэн суух эрүүл, зөв сэтгэлгээний түрлэг нийгэмд бий болох сайхан цаг удахгүй төлөвшин тогтох биз ээ.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:47

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:46


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.