М.Энх-Амгалан Ерөнхий прокурор боллоо

Д.Тулга / Улстөр

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлсэн. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь М.Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокуророор томилох саналыг дэмжлээ.

М.Энх-Амгалан нь 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.