Онгоцны ослоор амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэжээ

Д.Тулга / Гадаад мэдээ

gadaad

Мягмар гарагт Альпийн нуруунд унаж осолдсон нисэх онгоцны ослоор нийт 150 хүн амиа алдаад байгаа юм. 144 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн нийлсэн 150 хүн цаг бусаар амиа алдсанаар Европын агаарын тээврийн салбар хүнд цохилтонд ороод байна.Ер нь Европын агаарын тээврийн аюулгүй байдал харьцангуй сайн, аюул эрсдэл маш багатайд тооцогддог. Гэвч өнгөрсөн мягмар гарагт ИСпаний Барселона хотоос Германы Дюсселдорфийг чиглэн нисч явсан Germanwings авиа компаний 9525 нислэгийн дугаартай онгоц Францын Альпийн нуруунд унаж сүйрсэн билээ.

Онгоцны ослоор нас барсан сурагчид болон багш нарын дурсгалыг хүндэтгэх ёслол Германы Халтерн хотод зохион байгуулагдаж байна. Германы Дюсселдорф хотоос зүүн хойш 80 орчим километрийн зайд байдаг Халтерн хотын хувьд тун жижиг, ихэнх оршин суугчид нь амиа алдсан сурагчид, багш нарыг таньдаг байсан учраас хот даяараа эмгэнэн гашуудаж байна.

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.