Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцид Монгол Улс тайлангаа илгээнэ

Д.Тулга / Хууль

Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн хэрэгжилтийн тухай Монгол Улсын II илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд танилцуулахыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгалаа. Илтгэлийг Хууль зүйн яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүх, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар хамтран бэлтгэжээ. Байцаан шийтгэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах арга механизмыг тогтоож, энэ талаарх зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид тусгах, олон улсын түвшний хяналт, судалгаа явуулах зэргийг журамласан энэ конвенцийг Монгол Улс 2002 онд соёрхон баталж, анхны тайлангаа 2010 хүргүүлсэн юм. Монгол Улсын анхны тайланд НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос 2010 онд зөвлөмж ирүүлсэн байдаг. Зөвлөмжийг энэ удаагийн тайланд тусгаж, мөн конвенцийн 16 зүйл бүрийн хэрэгжилтийг тайлагнажээ.

Б.ЦЭЛМЭГ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:15

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:15


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.