Украйнд гал намжаагүй хэвээр байна

Д.Тулга / Гадаад мэдээ

ukrain

Минскт Орос, Герман, Франц, Украины удирдагчдын дээд хэмжээний уулзалт амжилттай болж, тэд Украины хямралд шийдэл олохын тулд эрчимтэй олон талт хүчин чармайлт гаргахаар уулзалдсаныг дэлхий даяар онцолж байсан билээ. Уулзалт долоон цагийн турш үргэлжилж, шөнө дунд өндөрлөж байсан юм. Гэтэл өнөөг хэр Украйнд гал намжаагүй, дайны бэлэн байдалтай байсаар байна. Дебальцево хот дахь босогчдыг бууж өгөхийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин шаарджээ. Дебальцево хотод өчигдөр байдал улам хүндэрч, энэ орчмын газар нутгийн дийлэнх хэсгийг босогчид хяналтдаа авсан байна.

ukrain

Байлдааны ажиллагааг яаралтай зогсоохыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл уриалжээ. Өнгөрсөн долоо хоногт гэрээг дэмжихийг уриалсан тогтоолын төслийг ОХУ боловсруулсан ба түүнийг нь мягмар гарагийн орой Аюулгүйн Зөвлөл санал нэгтэйгээр баталсан билээ. Энхийн гэрээг хянах олон улсын ажиглагчид Дебальцево хот руу нэвтрэх боломжгүй хэвээр байна. Нөхцөл байдал хүндэрвэл Европын холбоо болон АНУ Украйнд зэр зэвсэг нийлүүлэх тал дээр харилцан адилгүй байр сууриа ч илэрхийлсэн билээ. Германы Гадаад хэргийн сайд Франк “Зэр зэвсэг нийлүүлэх талаар бид огт ярилцаагүй. Яриа хэлэлцээр амжилтгүй болвол асуудал хүндэрч, цэргийн хүч хэрэглэх шаардлагатай болох нь хэнд ч гэсэн тодорхой болов уу. Гэхдээ өнөөдрийн гол сэдэв бол энэ биш" хэмээн мэдэгдэж байсан юм. Украйнд одоогийн байдлаар нөхцөл байдал хурцадмал хэвээр байна.

Т.БАТСҮРЭН


ukrain


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.