Шинээр орон сууц худалдаж авсан иргэнд үзүүлэх татварын хөнгөлөлт

Д.Тулга / Хууль

tatwar

Уншигч та 2014 онд шинээр байр худалдан авсан уу. “Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.12. зааснаар “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг.

Мөн иргэд шинээр орон сууц худалдаж авахдаа худалдах, худалдан авах гэрээ хийлгүй бэлэглэлийн гэрээ байгуулах тохиолдол их. Энэ тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй болдог байна. Бэлэглэлийн гэрээ байгуулахаар хүн амын орлогын албан татвараа төлсөн ч үл хөдлөх хөрөнгийн татвараа төлөөгүй байдаг учраас хөрөнгөө нотлоход асуудал үүсдэг гэдгийг албаны хүн хэллээ.

Тиймээс уншигч та бүхэн хоёрдугаар сарын 15-ны дотор, амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд доорх баримтуудыг бүрдүүлж өгснөөр, татварын чөлөөлөлт эдлэх эрхтэй болох юм.

ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТӨД:

-Хорооны засаг даргын тодорхойлолт

-Цахим үнэмлэхийн хуулбар

-Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

-Ажлын газар болон цалингийн тодорхойлолт

-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерын хуулбар

-Байр худалдах, худалдан авах гэрээ

-Байранд төлсөн мөнгөний баримт

-ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт

-Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт

-Таны хадгаламжийн дэвтэр, виза картны хуулбар

хэрэг болох юм байна.

Эдгээр бичиг баримт нь анх удаа орон сууцны хөнгөлөлт эдлэх гэж буй иргэдэд хамаарагдах бөгөөд хөнгөлөлтийн хувь хэмжээг жил дамнуулан авч байгаа бол жил бүр баримтаа бүрдүүлэх шаардлагатай болно. (Хөнгөлөлтийг 1-4 жилийн хугацаанд цувуулан хуваан олгодог) Зарим иргэд энэ жил үлдсэн мөнгөө авах гэж байгаа бол бүрдүүлэх бичиг баримт харьцангуй цөөрнө.

ТУХАЙЛБАЛ,

-Чөлөөлөлт эдлэх иргэний гараар бичсэн хүсэлт

-Цахим үнэмлэхийн хуулбар

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/дэвтэрийн нүүр, сүүлийн жилийн бичилт, тушаалтай хэсгүүд/

-Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

-Татвар төлөгчийн орлого бүртгэлийн дэвтэр

-Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт

-Орлого нотлох бусад баримт

-Хувь хүний орлогын албан татварын тайлан гаргах /Маягт ТТ-06(A), Маягт ТТ-06(Б)-р тайлагнах хэрэгтэй ажээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:12

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:12


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.