Ц.Алдармаад холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Д.Тулга / Хууль

“Шинэ продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд эхэлсэн ч энэ сарын 29-нийг хүртэл хойшиллоо. Учир нь улсын яллагчийн зүгээс Ц.Алдармаагийн талд гарсан буюу Д.Оюунтуулын биед хүнд биш хүндэвтэр гэмтэл учруулсан гэх дүгнэлтийг эсэргүүцжээ. Тиймээс улсын яллагч шүүх бүрэлдэхүүнд шинжээчийн дүгнэлтийг дахин нягтлуулах хүсэлт гаргаснаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч ийнхүү хойшлуулжээ.

Шинжээчийн дүгнэлт хүндэвтэр гэж гарснаар Ц.Алдармаагийн ял хөнгөрөх боломж бүрдээд байсан юм. Учир нь Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл анги, 98 болж өөрчлөгдөж, тэрээр мөнгөн торгууль, эсвэл ял авлаа гэхэд дээд тал нь гурван жилийн хорих ялаар шийтгүүлэх боломжтой болоод байв. Гэвч улсын яллагч шинжээчийн дүгнэлтийг эсэргүүцсэнээр уг хэрэгт дахин дүгнэлт гаргахаар боллоо. Анхан шатны шүүхээс Ц.Алдармааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2.6-д зааснаар онц хэрцгий аргаар бусдын бие махбодид санаатайгаар хүнд гэмтэл учруулсан хэргээр 7 жил 10 хоногийг хорих ялаар шийтгэсэн юм. Гэвч Ц.Алдармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсанаар шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан билээ.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:13

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:13


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.