15 настай хүү бусадтай бүлэглэн 30-аад айл "ухжээ"

Д.Тулга / Хууль

hulgaichУлаанбаатар хотын цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид бусдын эд зүйлийг залилан мэхлэх замаар хулгай хийдэг этгээдийн хэргийг илрүүлжээ. Энэхүү хэргийг 15 настай иргэн О бусадтай бүлэглэн үйлдсэн болох мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.

Гэмт этгээдүүд бага насны хүүхдийг гэртээ ганцаараа байхад нь “Цонхнуудын чинь хэмжээг авах гэсэн юм”, “Халуун ус байвал мөнгөөр нь авъя” гэх зэрэг үг хэлж анхаарлыг нь сарниулан алт мөнгөн эдлэл, хөөрөг, зөөврийн компьтер зэрэг эд зүйлсийг нь хулгайлдаг байжээ. Тэд хулгайлсан эд зүйлсээ Хар-Хорин, Нарантуул зэрэг зах дээр аваачин, зарж борлуулдаг байсныг нь илрүүлсэн байна.

О нарын бүлэг этгээдүүд одоогоор 29 айлаас иймэрхүү аргаар хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Эмээтэйгээ амьдардаг 15 настай хүүг анх С гэх таньдаг ах нь энэ хэрэгт, буруу зам руу уруу татсан аж. Эцэг, эхийн хараа хяналтгүй, настай хүний асрамжинд байдаг хүү ийнхүү томчуудаар заалгасан залилан мэхлэх аргаараа мөнгө олж олон айлыг хохироожээ. Иргэд та бүхнийг бага насны хүүхдийг гэртээ ганцааранг нь үлдээхгүй байх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Б.БУРМАА


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.