Шатар сонирхогчдын УАШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна

Д.Тулга / Спорт

Монгол Улсын Ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулж байгаа Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд нийслэл, 21 аймгаас шалгарсан 126 шатар сонирхогч оролцож байгаа ажээ. Нийт есөн өрөг тоглон аваргаа тодруулах бөгөөд тэмцээний хоёр дахь өдрийн 11.00 цагийн байдлаар дөрвөн өрөгийн дараахь дүн гараад байгаа юм байна. Эрэгтэй шатарчдыг нийслэлээс оролцож байгаа С.Алтангэрэл, Орхон аймгаас оролцож буй Ө.Цэрэндорж, Говьсүмбэр аймгаас оролцож байгаа Г.Харуулбаатар, Өвөрхангай аймгаас оролцож байгаа Г.Дамба нар дөрвөн оноотойгоор хошуучилж яваа бол эмэгтэй шатарчдыг Булган аймгаас оролцож байгаа Н.Мөнхтуяа дөрвөн оноогоор, нийслэлээс оролцож байгаа Ө.Уянга, Увс аймгаас оролцож байгаа Ж.Алтанцэцэг нар 3.5 оноотойгоор хошуучилж байгаа ажээ.

Д.ТҮВШИН

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:21

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:46:21

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.