Шунахайн сэдлээр хятад иргэдийн аминд хүрсэн хэрэг гарлаа

Д.Тулга / Хууль

tsagdaaГадаадын хоёр иргэний аминд ноцтойгоор халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө буюу энэ сарын 11-ний 23.40 цагийн орчимд Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нэгэн иргэн амиа алдсан хүмүүсийн талаарх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад тус хорооны орон сууцанд хоёр иргэн гадны нөлөөтэй амиа алдсан байдалтайгаар олджээ. Улмаар цагдаагийн шуурхай бүлэг нотлох баримтыг үндэслэн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагааг зохион байгуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад хохирогчдын гэрээс 210 орчим сая төгрөг буюу их хэмжээний мөнгө алдагдсан нь тогтоогджээ.

-ХЭРЭГТ ХОЛБООТОЙ ЭТГЭЭДҮҮДИЙГ 461-Р АНГИД СААТУУЛЖЭЭ-

Хэрэгтнүүдийг шуурхай илрүүлэх багт Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэс, Улаанбаатар хотын цагдаа, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид болох 700 гаруй албан хаагч оролцсон байна. Улмаар 6 цагийн дотор хэрэгтэн болох этгээдийг нотлох баримт дээр үндэслэн Дархан-Уул аймгаас баривчлан саатуулжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгтэн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суугч 26 настай Г гэгч аж. Тэрээр гурван иргэнтэй нийлж, бүлэглэн уг хэргийг үйлдсэн байж болзошгүй аж. Тэднийг одоогийн байдлаар хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд шунахайн сэдлээр, урьдаас төлөвлөж уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэх таамаг байгааг албаныхан хэллээ.

Саатуулагдсан иргэдийн тухайд мэдүүлэг өгч эхэлсэн бөгөөд эхний мэдүүлгээрээ хэрэг хийснээ хүлээгээд байгаа аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангид зааснаар хэрэг үүсгэжээ. Мөрдөн байцаалтын явцад хохирогчид хятад иргэд болох нь тогтоогдоод байгаа аж. Хятадын консултай холбогдож бичиг баримтынх нь хуулгыг авчруулаад байгааг эх сурвалж онцоллоо.

Б.БУРМАА


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:10

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:10


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.