“МАК”-ийн босс Б.Нямтайшир махны үйлдвэр байгуулахаар шийджээ

Д.Тулга / Эдийн засаг

-ТЭРЭЭР 15 МЯНГА ГАРУЙ ТОЛГОЙ МАЛТАЙ БОЛООД БАЙГАА АЖ-

Монголын хамгийн “чимээгүй” баячуудын нэг, “МАК групп”-ийн босс Бямбаагийн Нямтайшир хөдөө аж ахуйн салбарт анхаарлаа хандуулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорнод аймагт нийт 15 мянга гаруй толгой малтай болоод байгаа аж. Хувийн малаа өсгөж, үржүүлэхийн зэрэгцээ махны томоохон үйлдвэр байгуулахаар шийдсэн талаар эх сурвалж мэдээлэв. Гэвч эхнэр Хулан нь мал аж ахуйн салбарт хөрөнгө хаях төлөвлөгөөг нь төдийлөн сайшаахгүй байгаа бололтой.

Б.Нямтайшир одоогоос хоёр жилийн өмнө Хэнтий аймагт 10 мянга гаруй толгой мал тоолуулж байжээ. Улмаар Дорнод аймгийн Халх гол, Сүмбэр сумдад өндөр ашиг шим бүхий мал аж ахуйн төсөл хэрэгжүүлэхээр багаа бүрдүүлсэн аж.

Мөн малын бэлчээр бэлтгэх, сайжруулах, усалгаатай газар тариалан эрхлэх, усалгааны систем байгуулах, мах бэлтгэн нийлүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулах, малын дайвар бүтээгдtхүүний боловсруулалтыг хариуцах, орон нутагт дахь малын үүлдэр угсаа, сүргийн бүтцийг сайжруулах, малыг эрүүлжүүлэх, дээрх чиглэлээр малчидтай хамтран ажиллах залуучуудаа бэлтгэж эхэлсэн мэдээлэл байна.

Тэрээр 2017 он гэхэд үхрийн аж ахуйд хээлтэгчийн тоог 5000, хонины аж ахуйд хээлтэгчийн тоог 10000 толгойд хүргэх, 2020 он гэхэд маханд борлуулах өсвөр үхрийг 3750 толгой, маханд борлуулах өсвөр хонины тоог 8100 толгойд хүргэх зорилт тавиад ажиллаж байгаа аж.

Алт, нүүрсний магнат, “МАК групп” ХХК-ийн ерөнхий захирал Б.Нямтайшир дээхнэ Халх голчууд байтугай Дорнодынхныг доргиосон том наймаа хийжээ. Ерөнхийлөгчийн зөвлөх Ломбын Эрхэмбаяраас 6000-гаар тоологдох мал худалдаж авсан түүхтэй аж. Ийнхүү алтны уурхайнуудаа эргэхээр хоёр гурван онгоц хөлөглөн очдог Б.Нямтайшир одоо мянга мянгаар тоологдох мал, малчдаа эргэхээр Дорнодын Халх гол сум руу байн байн очдог болжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.