“Монголын сайхан бичигтэн”-үүд тодорлоо

Д.Тулга / Нийгэм

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны 18 дахь удаагийн шилдгүүд өнөөдөр тодорч шагналаа гардлаа. Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шилдэг бичлэгийн эздэд шагнал гардуулж, амжилт хүсээд, "Монгол уран бичлэгийг" ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн бахдам амжилт байсан. Монгол хэл бичгийн эрдэмтэд, багш, оюутнууд, энэ уралдаанд оролцогчид бол Монголынхоо түүх соёлыг уламжлан авч яваа гавьяатай хүмүүс юм.

“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг тасралтгүй 18 жил зохион байгуулж, эх орныхоо өнцөг булан бүрээс шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулж, нийтэд алдаршуулан, тэдний бичлэгийн дадал туршлага, авьяас чадварыг олонд таниулан сурталчилдаг МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олонд талархал илэрхийллээ. Мөн энэ уралдааны шагналын санд жил бүр хувиасаа сая төгрөг хандивлаж байх болно” гэсэн юм. Энэ жилийн уралдаанд аймаг, нийслэлээс нийт 800 гаруй хүн бүтээлээ ирүүлсэн байна. Зохион байгуулагчид "жилээс жилд өргөн хүрээг хамарч, бичлэгийн ур чадвар, өнгө хийц улам сайжирч байна" хэмээн онцолж байлаа.

Д.ТҮВШИН


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:36

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:35


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.