“Дакар ралли” өндөрлөхөд таван гараа үлдлээ
Энэ сарын 4-нд Аргентиний нийслэл “Буэнос Айрос”-оос эхэлсэн “Дакар ралли” уралдаан Боливийн нутагт үргэлжилж байна. Тэмцээн өндөрлөхөд таван гараа үлдсэн.
Манай тамирчдаас мотоциклийн төрөлд уралдаж буй 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар 66, 117 дугаартай оролцож буй Ч.Анар 17-р байрт жагсаж байна. Автомашины төрөлд уралдаж буй 431 Монгол-Унгерын багийн ахлагч ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгч ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар нийт үзүүлэлтээр 65-р байрт жагсаж буй. Тэд тэргүүлэгчээс 2 цаг 41 мин 44 секундын хоцрогдолтой явж байгаа аж.
Мөн 355 дугаартай Унгарын баг 66-р байрт бичигдсэн. 13 дугаартай Б.Бямбацогтын машин техникийн саатлын улмаас уралдаанаас хасагджээ. Тэмцээний долоо дахь гараа Боливийн Уюнигээс Чилийн Икике хүртэл уралдааны хамгийн урт буюу 781 км зайд болжээ.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:00
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:47:00