Судалгааны ажилтанг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Д.Тулга / Хууль

huuli2014 оны 9-р сарын 22-ны өдрийн 17.00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь судалгаа авахаар гэрт нь очсон О гэгчийг олон удаа хутгалан амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа нийтлэгдсэн.

Энэ хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Б-ийн дээрхи үйлдэлд 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Нэг хэсэг судалгааны ажилтанг хөнөөсөн Ц.Батхүү гэгчийг сэтгэцийн өвчтэй гэх яриа гарч байсан түүнийг хэрэг хүлээх чадвартай болохыг СЭМҮТ-өөс тогтоосон юм. Тиймээс Орхон аймгийн цагдаагийн газраас Ц.Батхүүд бусдын амь насыг санаатайгаар хохироосон зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлээд байсан билээ.

Б.ЦЭЛМЭГ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:08

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:42:08

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.