Томуу, томуу төст өвчний тархалт буурчээ
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн мэдээлж байгаагаар томуу, томуу төст өвчний тархалт харьцангуй багасчээ. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74816 хүн хамрагдсанаас 465 тохиолдол буюу 7.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан аж.
Энэ нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.2 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Өвчлөл Налайх дүүрэгт 1.5 хувь, Хан-Уул дүүрэгт 0.1 хувиар өссөн бол бусад дүүргүүдэд 0.3-3.5 хувь хүртэл буурчээ.
М.АМАРЖАРГАЛ
Сэтгэгдэл
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:55
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:44:55