Жастин Капла нар давж заалджээ

Д.Тулга / Хууль

kaplaТатвараас зайлсхийсэн гэх “Саусгоби Сэндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жастин Капла, санхүүгийн ерөнхий менежер Хиларион Кажуком, Кристобэл Дэвид нарт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхээс 5.6-5.10 жилийн хорих ял оноож, иргэний хариуцагч “Саусгоби Сэндс” ХХК-иас 35.252.394.670 төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулахаар шийдвэр гаргасан.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлж тэд нутаг буцсан. Гэтэл Ж.Капла нар анхан шатны шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргажээ. Уг гомдлыг өчигдөр шүүгчид хуваарилжээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.