Шинжлэх ухааны салбар хүрээлэнгүүдээ цомхотгож 1.4 тэрбум төгрөг хэмнэв

Д.Тулга / Улстөр

hureelen

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оны өмнөхөн Их хурлын индер дээрээс хэлсэн үгэндээ “Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах,тэдгээрийг их сургуулиудтай холбох, харъяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяалалд нь шилжүүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүжиж байдгийг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдгийг энд олон хүн мэдэхгүй гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна” хэмээн хэлж байсан юм. Үүнд эрдэмтэд болоод эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилчид шүүмжлэлтэй хандаж байсан цаг саяхан. Давхардсан орон тоо олон бийг ч зарим эрдэмтэд хүлээн зөвшөөрч байлаа. Өнөөдрийн байдлаар эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн 1800 гаруй ажилтнаас 12 хувийг нь цомхотгосон байна. Үүнд залуу эрдэмтэн, ажилчдыг хамруулаагүй аж. Энэхүү цомхотголын хүрээнд нийт 1.4 тэрбум орчим төгрөгийн төсөв хэмнэгдэнэ гэсэн тооцоо гаргаад байгааг албаны хүн мэдээлсэн юм.

1997 оны 31 дүгээр тогтоолоор 60 байсан Шинжлэх ухааны хүрээлэнгийн тоог цөөлж 30 болгосон. Өнөөдрийг хүртэл Шинжлэх ухааны хүрээлэнгүүд нэмэгдсэнээс цөөрч байгаагүй аж.Дан ганц манай улсад ч ийм цомхотгол яваад байгаа бус юм. Өнгөрөгч онд НҮБ-ын Нью-Йорк дахь төв байрнаас 221 тушаалтнуудыг цомхотгож байсан билээ. НҮБ-ын төсөв 2014-2015 онуудын төсөв 50 сая доллараар хасагдан 5,53 тэрбум доллар болжээ. 

Э.БҮҮВЭЙ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.