Матад сум Үндэсний сураар улсдаа тэргүүлжээ

Д.Тулга / Спорт

surДорнод аймгийн Матад сумын Үндэсний сурын холбоо улсдаа тэргүүлжээ. Матад сумын Үндэсний сурын холбооны тэргүүн Ц.Пүрэвдорж Улаанбаатар хотод ирж, Монгол Улсын Сурын холбооны Ерөнхийлөгчөөс шагналаа гардсан байна. Тэрээр “Манай холбоо шинэ залуу холбоо ч улсад шалгарсан гол үзүүлэлт нь бай шагналын хэмжээ өндөр байсанд болов уу. Өнгөрсөн жил бид сумынхаа ойгоор сурын харвааг урьд хожид хаана ч байгаагүй өндрөөр байлсан. Бай шагналд сумын төсвөөс ганц ч төгрөг зарцуулаагүй, аж ахуйн нэгж, компани, хувь хүмүүс ивээн тэтгэж шагналын сангаа бүрдүүлсэн. Сур гэхээр буриад сумд толгойлдог. Халх сумдад сурын харвааг хөгжүүлэх үйлсэд улам их амжилт олохыг хүсч, бидэнд улам ихийг бүтээх урам зориг өгсөн, итгэл хүлээлгэсэн шагнал гэж ойлгож байгаа” гэжээ.

Матад сум багийн өдөрлөгийн үеэр Халх сурын харвааг тогтмол зохиох болжээ. Ингэснээр өсвөр үеийг үндэсний сураар хичээллэх, нум сум харвах арга барилд сургаж байгаа юм. Энэ үйлсэд Монгол Улсын Гоц мэргэн Д.Бор-Охин, аймгийн Да лам, Матад сумын уугуул, залуу харваач Д.Амгаланбат нар үнэтэй хувь нэмэр оруулж байгааг мөн онцолжээ. Дорнод аймаг бол сурын өлгий нутаг. Тус аймгийн Баян-Уул сумын харъяат Монгол Улсын Гарамгай мэргэн Аюушийн Цэвээн Үндэсний сураар улсдаа анх удаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртжээ.

Ж.МАРАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.