Улаанбаатар-Сингапурын чиглэлийн нислэгийг цуцлах шийдвэр гарлаа

Д.Тулга / Эдийн засаг

miatТөрийн Өмчийн Хорооноос Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн Улаанбаатар-Сингапурын чиглэлийн нислэгийг цуцлах шийдвэр гаргажээ. Тус компани лхагва гарагт энэ чиглэлийн сүүлийн нислэгээ хийсэн байна. Төрийн Өмчийн Хорооны мэдээлж буйгаар “МИАТ” компани өнгөрсөн оны есдүгээр сард Сингапурын нислэгийг эхлүүлснээс хойш таван сарын хугацаанд 3.7 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн учир дээрх чиглэлийн нислэгийг цуцлажээ.

Мөн “МИАТ” компани Улаанбаатар-Берлиний чиглэлээс алдагдал хүлээж буй хэдий ч энэ чиглэл нь Европт гарах гарц гэдэг утгаараа цуцлах боломжгүйд тооцогддог байна. Харин Азийн зах зээлүүдийг чиглэсэн бусад нислэгийн хувьд Улаанбаатар-Токиогийн чиглэлд Ханеда олон улсын нисэх буудал руу хийх шууд нислэгээ эргэн сэргээх гэж байгаа аж. Тус компанийн мэдээлснээр ирэх долдугаар сараас эхлэн долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар энэ чиглэлийн нислэгээ дахин үйлдэх боломжтой болжээ.

М.АМАРЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.