Дэвид Бэкхэм хүүдээ тусдаа амьдрахыг зөвшөөрчээ

Д.Тулга / Гадаад мэдээ

Алдарт хөлбөмбөгчин Дэвид Бэкхэмийн хүү өчигдөр 16 нас хүрч төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ. Түүний төрсөн өдрийг Лондонгийн төвд байрлах дээд зэрэглэлийн тансаг зоогийн газарт олны танил эрхмүүдээр дүүрэн тэмдэглэжээ. Бруклин Бэкхэм 16 нас хүрсэн учир эцэг нь түүнийг хэрвээ хүсэх юм бол тусдаа амьдрахыг зөвшөөрчээ. Айлын том хүүгийн хувьд тэрээр биеэ даагаад амьдарч чадах болно гэдэгээ өөрийн цахим хуудсандаа бичсэн байна. Бэкхэм хүүдээ өөрсдийн тансаг харшаас холгүйхэн хувийн орон сууц авч өгчээ. Викториа ч мөн нөхрийнхөө энэхүү шийдвэрийг дэмжиж хүлээн зөвшөөрсөн аж. Бруклины төрсөн өдөр дээр алдарт хөлбөмбөгчид болоод, Английн алдарт жүжигчид, дуучид цугласан байна.

Э.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.