Конгрессын үйл ажиллагаа явцын талаар судаллаа

Д.Тулга / Улстөр

“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийн дөрөвдүгээр шатанд шалгарч үлдсэн шилдэг оролцогчдын АНУ дахь тусгай хөтөлбөрийн сургалт хоёр дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Энэ өдрийн сэдэв АНУ-ын конгрессын хоёр танхим буюу сенат, төлөөлөгчдийн танхмийн үйл ажиллагааны тухай байлаа. Төслийн хамтран зохион байгуулагч EBI хүрээлэнгийн урилгаар лекц уншсан багш Свивен Реллогийн хувьд сенатын гурван гишүүнтэй PR, олон нийтийн харилцааны чиглэлээр хамтран ажиллаж, эрүүл мэндийн тогтолцоо, эдийн засгийн талаар сенатаар хэлэлцэгдэх хуулийн боловсруулалтанд гар бие оролцож байжээ. Мөн шинээр гарч ирж байгаа олон компаний сурталчилгааны ажлыг удирдан зохион байгуулж, дэлхийн хамгийн хүчирхэг сүлжээ бизнесийн нэг Wallmart-н ахлах зөвлөх, өмгөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. “Улс төрд шинэ манлайлагч” төслийн оролцогч залуусын хувьд Америкийн улс төрчид, тус бүрдээ гурван зуун мянган хүн амыг төлөөлж байдаг сенатын төлөөлөгчдийн тэнхмийн гишүүдийн хүлээдэг хариуцлага, иргэд сонгогчидтойгоо хэрхэн байнгын харилцаатай байдаг талаар болон , хурлын үйл явц, сонгуулийн сурталчилгаа намуудын улс төрийн хандив, сонгуулийн сурталчилгааны тайлан зэргийг хэрхэн гаргадаг талаар залуучууд маань дэлгэрүүлэн сонирхож, судаллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.