“Эрдэнэс Таван Толгой” компани 1.1 сая тонн нүүрс борлуулжээ

Д.Тулга / Эдийн засаг

nuurs“Эрдэнэс Таван Толгой” компани он гарснаас хойш 1.1 сая тонн нүүрс борлуулжээ. Үүнээс 9.6 мянган тонныг нь Цанхийн зүүн уурхайгаас, харин үлдсэн хэсгийг Цанхийн баруун уурхайгаас олборлосон байна. Өнгөрсөн онд тус компани 5.7 сая нүүрс борлуулж, “Энержи Ресурс” компанийг ардаа орхин нүүрсний экспортоороо тэргүүлэх болсон юм. Харин энэ онд экспортоо 40 орчим хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Нэгдүгээр сарын байдлаар БНХАУ-ын хил дээрх Монгол Улсын коксжих нүүрсний үнэ 21 хувиар буурч, тонн тутамдаа 35.9 ам.доллар болсон байна. БНХАУ-ын эрх баригчид нүүрсний импортдоо татвар ногдуулж эхэлснээс хойш ханш нь 32 хувиар сулраад байгаа аж.

М.АМАРЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.